Тээврийн прокурорын газраас 2024, 2025 он болон 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар насанд хүрээгүй хүнээс үйлдсэн “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” 24 хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Байгаль орчноо хамгаалах ухамсар, хариуцлагыг төлөвшүүлэх зорилгоор хууль зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгааны өдөрлөгийг 2026 оны 10 дугаар сарын 08-наас 14-ний өдрийн хугацаанд зохион байгуулав.
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэргийн гаралт, шүүхээс оногдуулж буй ял, шийтгэлийн байдлыг 2026 оны 3 дугаар улирлын байдлаар судаллаа.
Тээврийн прокурорын газраас “Хүүхэд бүхэн хамгаалагдах эрхтэй” сэдвийн хүрээнд хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.
Тээврийн прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэх хяналтын харьяа Чингис хаан олон улсын нисэх буудалд дахь гаалийн газар, Хилийн 0218 дугаар анги, Иргэний нисэхийн ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газрын Агаарын замын боомт хариуцсан газрын эрх бүхий албан тушаалтан нартай хамтарсан зөвлөгөөнийг 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
Тээврийн прокурорын газраас 2026 оны 4 сарын байдлаар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” 462 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.
Тээврийн прокурорын газраас “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран галт тэргээр зорчигчдод зориулан зайлшгүй мэдэх ёстой хууль тогтоомжийг олон улсын жишигт нийцүүлэн QR код хэлбэрээр бэлтгэн гаргаж, иргэдийн ихээр зорчдог УБТЗ-ын галт тэрэг, зорчигчийн төв буудал, өртөө зөрлөгт байршуулж эхэллээ.
Тээврийн прокурорын газраас сүүлийн 3 жилийн байдлаар насанд хүрээгүй хүүхдээс үйлдсэн “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” 21 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.
Тээврийн прокурорын газраас улсын хэмжээнд 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар бүртгэгдсэн Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлд заасан “Төмөр замын тээврийн тухай хууль зөрчих” 19 зөрчилд хяналт тавилаа.
Тээврийн прокурорын газраас хяналтын харьяа Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын эрх бүхий албан тушаалтнуудаас 2026 оны I улирлын байдлаар нийт 124 зөрчилд 17,6 сая төгрөгийн торгууль оногдуулсан зөрчлийн хэрэгт хяналт тавьсан.
Тээврийн прокурорын газраас 2024 онд 385 хүнд, 2025 онд 675 хүнд, 2026 оны нэгдүгээр улиралд 134 хүнд холбогдох “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлжээ.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд мотоцикл, суррон жолоодох эрхийг 18-аас дээш насны хүнд олгохоор зохицуулж, насанд хүрээгүй хүн суррон унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг.
“Тууш зам” гэж эсрэг хөдөлгөөний зорчих хэсгүүд нь хоорондоо тусгаарлах зурвас, эсхүл замын хашилтаар зааглагдсан бөгөөд бусад зам болон явган хүний зам, унадаг дугуйн зам, мөн төмөр замтай нэг түвшинд огтлолцоогүй замыг хэлнэ.
Тээврийн прокурорын газар, Тээврийн Цагдаагийн Албаны цахим зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтэстэй хамтран хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.
Тээврийн прокурорын газраас 2025 оны жилийн эцсийн байдлаар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан 652 хэргийг шүүхээр шийдвэрлүүлснээс 421 хэрэгт Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 781 сая төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ.
2025 оны байдлаар нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас 150 хүний амь нас хохирч, үүнээс 18 нь насанд хүрээгүй, 132 нь 18-аас дээш насныхан байна. Ослын улмаас амиа алдсан хүний тоо өмнөх оны мөн үеэс 34 хэргээр буюу 30.3 хувиар өссөн байна.
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” 487 хүнд холбогдох хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 243 хэргээр буюу 49.8 хувиар өссөн байна.
Тээврийн прокурорын газраас 2025 оны 11 дүгээр сарын 01-ний байдлаар хүүхэд “Суррон” унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсон ослыг судалж үзэхэд 48 ослын улмаас 32 хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон байна.
Тээврийн прокурорын газраас Нийслэлийн хэмжээнд 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар хүүхэд гэмтсэн зам тээврийн ослыг судлахад 552 зам тээврийн ослын улмаас 606 хүүхэд өртсөн байна. Үүнээс Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд хамгийн их бүртгэгджээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар