Тээврийн прокурорын газраас “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран галт тэргээр зорчигчдод зориулан зайлшгүй мэдэх ёстой хууль тогтоомжийг олон улсын жишигт нийцүүлэн QR код хэлбэрээр бэлтгэн гаргаж, иргэдийн ихээр зорчдог УБТЗ-ын галт тэрэг, зорчигчийн төв буудал, өртөө зөрлөгт байршуулж эхэллээ.
Энэхүү QR кодыг уншуулан Монгол Улсын хууль тогтоомж, нутаг дэвсгэрээр зорчиход зайлшгүй мэдэх ёстой захиргааны хэм хэмжээний акт, хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа болон бусад анхаарах зүйлүүдийн талаарх мэдээллийг англи, монгол хэл дээр унших боломжтой юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газар