card

Түүхэн товчоо

Тээврийн прокурорын газар нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн 1955 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 422 дугаар тогтоолоор “Улаанбаатар төмөр замын прокурорын газар” гэсэн нэртэйгээр 1955 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс байгуулагдан, прокурор 1, мөрдөн байцаагч 1, галч-зарлага 1, бүгд 3 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.

Улс орны хөгжлийн чиг хандлагаас үүдэн Улсын Их Хурлын 1993 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 59 дүгээр тогтоолоор “Улаанбаатар төмөр замын прокурорын газар”-ыг “Тээврийн прокурорын газар” болгон өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан тус прокурорын газар нь тухайн үеийн Төмөр зам дахь цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн газар, Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд, түүнчлэн Буянт-Ухаа дахь Гааль, Мэргэжлийн  хяналт, Хил хамгаалах, Гадаадын   иргэн, харьяатын асуудал эрхлэх байгууллагуудын болон төмөр  замын   тээврийн   хяналтын   албадын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавихаар болж, үйл ажиллагаа нь өргөжсөн.

Одоо тус прокурорын газар нь Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг, Төмөр замын цагдаагийн газар, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн шалгаж буй гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, эрүү, зөрчлийн хэрэгт, түүнчлэн Зам тээврийн яамны салбар хяналтын газар, Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газар, Замын цагдаагийн газрын Цахим зөрчил шалгах мэргэжил арга зүйн хэлтэс, Иргэний нисэхийн ерөнхий газар, Чингис хаан олон улсын нисэх буудалд үйл ажиллагаа явуулж буй Хилийн 0218 дугаар анги, Гаалийн газар, Гадаадын иргэн харьяатын газрын Агаарын боомт хариуцсан газар зэрэг байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. 

Тээврийн прокурорын газар нь 36 прокурор, ажилтны орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.

 

 

Онцлох мэдээлэл

Тээврийн прокурорын газрын түүхэн товчоо

Тээврийн прокурорын газар нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1955 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 422 дугаар тогтоолоор “Улаанбаатар төмөр замын прокурорын газар” гэсэн нэртэйгээр 1955 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс  байгуулагдсан түүхтэй.

Тус прокурорын газар нь прокурор 1, мөрдөн байцаагч 1, галч-зарлага 1, бүгд 3 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.

Улс орны хөгжлийн чиг хандлагаас үүдэн Улсын Их Хурлын 1993 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 59 дүгээр тогтоолоор “Улаанбаатар төмөр замын прокурорын газар”-ыг “Тээврийн прокурорын газар” болгон өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан тус прокурорын газар нь тухайн үеийн Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэс, Замын   цагдаагийн   газар,   Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн   хэлтсийн   хэрэг   бүртгэх, мөрдөн байцаах, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд, түүнчлэн Буянт-Ухаа дахь Гааль, Мэргэжлийн  хяналт, Хил хамгаалах, Гадаадын   иргэн, харьяатын   асуудал   эрхлэх байгууллагуудын болон төмөр  замын   тээврийн   хяналтын   албадын үйл ажиллагаанд хяналт тавихаар болж, үйл ажиллагаа нь өргөжсөн бол өдгөө Тээврийн прокурорын газар нь 34 прокурор, ажилтны орон тоотой ажиллаж байна.