Тээврийн прокурорын газар, Тээврийн Цагдаагийн Албаны цахим зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтэстэй хамтран хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд Орон нутгийн замын хяналтын хэлтсийн тууш замын хяналтын тасаг, Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс, Төмөр замын цагдаагийн газар, Зам, тээврийн яамны салбарын хяналтын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газар, Нийтийн тээврийн бодлогын газар зэрэг байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд танхимаар болон цахимаар оролцлоо.
Прокуророос “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-гийн талаар эрх бүхий албан тушаалтнуудад мэдээлэл хийж зөрчлийн хэрэг бүртгэлт явуулахад тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газар