2025 оны 1 дүгээр улирлын байдлаар зам тээврийн ослын улмаас 164 хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд хамгийн их бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 41,
- Хан-Уул дүүрэгт 39,
- Баянгол дүүрэгт 32,
- Сүхбаатар дүүрэгт 20,
- Чингэлтэй дүүрэгт 18,
- Сонгинохайрхан дүүрэгт 14 хүүхэд осолд өртжээ.
Дээрх 164 хүүхдийн 131 нь явганаар, 17 нь тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ, 1 нь чаргаар гулгаж байхдаа, 15 нь унадаг дугуй болон цахилгаан дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож явах үедээ зам тээврийн осолд өртсөн байна.
· Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар зүйлд заасан "замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх." гэсэн иргэний үүргээ хариуцлагатай биелүүлэх; · Хүүхдүүддээ замын хөдөлгөөнд дүрмийн дагуу зөв, соёлтой, аюулгүй байдлаа ханган оролцож байх ойлголт, мэдлэгийг өгөх, дадлыг эзэмшүүлэхэд онцгой анхаарах; · Эцэг, эхчүүд хүүхдээ зам, замын хөдөлгөөний эрсдэл бүхий газарт явганаар зорчих, тоглох, унадаг дугуйтай явахаас нь сэргийлж, байнга анхаарал хандуулахыг зөвлөж байна.
· Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар зүйлд заасан "замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх." гэсэн иргэний үүргээ хариуцлагатай биелүүлэх;
· Хүүхдүүддээ замын хөдөлгөөнд дүрмийн дагуу зөв, соёлтой, аюулгүй байдлаа ханган оролцож байх ойлголт, мэдлэгийг өгөх, дадлыг эзэмшүүлэхэд онцгой анхаарах;
· Эцэг, эхчүүд хүүхдээ зам, замын хөдөлгөөний эрсдэл бүхий газарт явганаар зорчих, тоглох, унадаг дугуйтай явахаас нь сэргийлж, байнга анхаарал хандуулахыг зөвлөж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар