СУРГУУЛЬ ОРЧМЫН БҮСЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
СУРГУУЛЬ ОРЧМЫН БҮСЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН  СЭРГИЙЛЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тээврийн прокурорын газар болон Тээврийн цагдаагийн албанаас “SBN tv” сайтаар гарсан “Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдмийн хишиг” сургуулийн талбайд автомашинтай иргэд зорчиж байна” гэсэн мэдээллийн мөрөөр газар дээр нь ажиллаж, холбогдох арга хэмжээг авсан байна.

Тодруулбал, тус хорооны засаг дарга, сургуулийн захиргаатай уулзалт хийж, сургууль орчмын бүсэд автомашинтай иргэд зорчиж байгаа шалтгааныг тодруулан, Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг хэрэгжүүлж ажиллах талаар зөвлөмж өгч, цаашид хүүхдийг зам тээврийн осолд өртүүлэхгүй байх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллахаар болжээ.

Тээврийн прокурорын газар, Тээврийн цагдаагийн алба хамтран “Эрсдэлгүй ирээдүй” аяныг зохион байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд сургууль орчмын бүсийн замын хөдөлгөөний дүрмийн стандартын шаардлагыг хангуулах, гарч байгаа зөрчлийг таслан зогсоох, хүүхэд явган зорчигчийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой үе шаттай ажлуудыг хийж байгаа юм.