“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ДАХЬ ГААЛИЙН ГАЗАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ДАХЬ ГААЛИЙН ГАЗАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тээврийн прокурорын газраас “Чингис Хаан” Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан,  гаалийн улсын байцаагч нарт тус нисэх буудалд зонхилон үйлдэгдэж буй зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгууллаа.

Мөн “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам”-ын хэрэгжилтийг 2022, 2023 оны эхний 2 сарын байдлаар шалгахад илэрсэн зөрчил, дутагдлыг танилцуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар чиглэл өгсөн байна.