Тээврийн прокурорын газраас “Хүүхдийн эрх” нэгдсэн аяны хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албатай хамтран Ерөнхий боловсролын “Монгени цогцолбор”, 73 дугаар дунд сургуулийн ахлах ангийн 150 орчим сурагчдад хүүхдийг зам тээврийн осолд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх сургалт хийлээ.
Хүүхэд зам тээврийн осолд өртөж буй шалтгаан, нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд анхаарах асуудал, Замын хөдөлгөөний дүрмийн талаарх ойлголт, мэдээллийг сурагчдад өгч, харилцан ярилцсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар