ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ХЭРГИЙН ҮЕД ПРОКУРОР, МӨРДӨГЧИД ХЭРХЭН АЖИЛЛАХ ТАЛААР СУРГАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ХЭРГИЙН ҮЕД ПРОКУРОР, МӨРДӨГЧИД ХЭРХЭН АЖИЛЛАХ ТАЛААР СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Тээврийн прокурорын газраас Налайх, Багахангай болон Багануур дүүргийн прокурорын газрын прокурор, Цагдаагийн хэлтсийн мөрдөгч нарт сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн шинжилгээний лабораторитай хамтран хийсэн бөгөөд Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шалгаж шийдвэрлэх, хэргийн газрын үзлэг хийх, бүдүүвч зураг үйлдэхэд анхаарах асуудлууд анхаарах асуудлууд, Зам тээврийн осолтой холбоотой гэмт хэргийг шүүхээс шийдвэрлэж байгаа практик зэрэг сэдвүүдээр явуулсан байна.